top of page


ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийн асуудлаар Боловсролын сайдад зөвлөмж өглөө
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос (ХЭҮК) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах эрхийг бодитой хангах, тэгш хамран сургах боловсролын бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зөвлөмж боловсруулж,(2026.10.26) Боловсролын сайд Л.Энх-Амгаланд өглөө. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, зөвлөмж боловсруулахад санал өгсөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн
1 day ago2 min read


УДШ-ээс 16 настай охиныг хөнөөсөн хэргийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хаалттай хянан хэлэлцжээ. Шүүх
1 day ago1 min read


Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багаас уралдаанч хүүхдийн асуудлаар мэдэгдэл гаргалаа
НҮБ-ын төрөлжсөн 22 байгууллага хамтран уралдаанч хүүхдийн асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэдэгдэл Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг (UNCT) нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Энэхүү төсөлд хаврын морин уралдааныг зохион байгуулж, 14-17 насн
2 days ago3 min read


ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших хүсэлтийг 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл сунгалаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртг
4 days ago1 min read


Улсын дээд шүүхээс Өмнөговь аймагт нас барсан унаач хүүхдийн хэргийг шийдвэрлэлээ
Шүүгдэгч Я.Ц нь Өмнөговь аймгийн ********* сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй н.А-ийн хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн
Oct 222 min read


Увс аймгийн ХГБХХГ-ын даргаар Ө.Эрдэнэханд томилогдлоо
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын хүүхдийн эрхийн Улсын байцаагч Ө.Эрдэнэханд томилогдлоо.
Oct 221 min read


Бүжгийн тэмцээнд оролцоод буцаж явсан хүүхдүүдийг авч явсан жолооч нь замдаа орхиод хөдөлжээ
2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн Даланжаргаланд нэгэн ресторанд бие засах гэж машинаасаа буусан 7 дугаар ангийн хоёр охиныг авч явсан машин нь хаяад хөдөлсөн байжээ. Гурван цаг өнгөрсөн ч тус машин эргэж ирээгүй учраас хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл өгсөн байна. Улмаар иргэний өгсөн мэдээллээр Даланжаргалан сумын цагдаа, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан шуурхай ажиллаж, хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. 7 дугаар ангийн хүү
Oct 221 min read


Дотуур байрандаа хүүхдийн үсчний салонтой болжээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дотуур байранд 85 хүүхэд амьдардаг. Тэдний амьдарч буй орчныг тав тухтай болгох үүднээс Орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 сая төгрөг зарцуулан, "Дотуур байрны хүүхдийн үсчний мини салон тохижуулах" төслийн хүрээнд хүүхдүүд үсээ засуулах боломжтой өрөөг тохижуулжээ.
Oct 211 min read


Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлт боллоо
Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн арга хэмжээ Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт "Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх бол гэр бүлийн маргааныг зө
Oct 211 min read


Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн шүүгчдийг томиллоо
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томиллоо. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд томилогдсон шүүгчид: -Одонгийн Баатарсүх -Ноопын Болормаа -Лхагвасүрэнгийн Галбадар -Зоригтын Түвшинтөгс -Баасанжавын Эрдэнэхишиг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд томилогдсон шүүгчид: -Ганбаатарын Баттуяа -Баттөмөрийн Болормаа -Баатарын Болор-Эрдэнэ -Бухар
Oct 211 min read
bottom of page