top of page

Бүжгийн тэмцээнд оролцоод буцаж явсан хүүхдүүдийг авч явсан жолооч нь замдаа орхиод хөдөлжээ

16 hours ago
1 min read

2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн Даланжаргаланд нэгэн ресторанд бие засах гэж машинаасаа буусан 7 дугаар ангийн хоёр охиныг авч явсан машин нь хаяад хөдөлсөн байжээ. Гурван цаг өнгөрсөн ч тус машин эргэж ирээгүй учраас хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл өгсөн байна. Улмаар иргэний өгсөн мэдээллээр Даланжаргалан сумын цагдаа, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан шуурхай ажиллаж, хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.


7 дугаар ангийн хүүхдүүд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд бүжгийн тэмцээнд оролцоод буцаж явжээ. Улмаар замдаа бие засахаар буух үед нь зүс таних машин нь орхиод явсан байжээ.


Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг нь хамгаалах журамд зааснаар хүүхдийг дотоодын аймаг, сум хооронд тэмцээнд оролцуулахдаа заавал багш, асран хамгаалагчийн хамт явуулах, мөн тээвэрлэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагуудыг тусгасан байдаг.



Comments


bottom of page