top of page


Цэцэрлэг, сургуулийн намрын аялалыг хориглолоо
Хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд орж ирж байгаатай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглолоо. Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон 240 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга зохион байгуулахгүй байх, хүүхдүүдийг ой, уу
2 days ago1 min read


С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
-Түлшийг богино хугацаанд асааснаар агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах боломжтой- Тавантолгой түлш компани 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирлын эхэнд эрчим хүчний баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэсэн 120 мянган тонн шахмал түлшийг борлуулж буй бол ирэх сараас хагас коксон түлшийг худалдаанд гаргах юм байна. Энэ жил хэрэглээнд нэвтрүүлсэн түлшний шинж чанар, н
3 days ago2 min read


Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улсын их хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 10-р сарын зургааны хуралдаан 15:19 цагт эхэлж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал, Монгол улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, П.Ганзориг, М.Сарнай, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Л.Энхнасан,
3 days ago6 min read


Хүүхэд гэр бүлийн хөгжлийн индексийг баруун бүсийн нийгмийн ажилтнуудад танилцууллаа
“Нэг мэргэжил-Нэг хүч” баруун бүсийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах зөвлөгөөнд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 170 нийгмийн ажилтан оролцсон байна. Энэ үеэр ХГБХХЕГ-ын харьяа Сургалт, судалгааны төвийн захирал М.Чанцалсүрэн нийгмийн ажилтнуудад Монгол Улсын “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн индекс”-ийг танилцуулжээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн индекс нь хүүхэд, гэр бүлийн төлөв байдлыг нутаг дэвсгэр бүрээр харьцуулан үнэлэх, цаг хугацааны явцад гарч буй өөрчлө
3 days ago1 min read


Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхан шатны нэгжид шилжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн дуудлага мэдээллийг баг, хорооны хамтарсан багт түргэн шуурхай шилжүүлэн нийгмийн ажил, үйлчилгээ үзүүлэх, мөн тухайн дуудлага мэдээлэлд суурилсан нэгдсэн мэдээллийн сан, программ хангамж хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад ЦЕГ
3 days ago1 min read


Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх сургалт эхэллээ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг бэлтгэх, суурь чадамж олгох анхан шатны сургалт 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр эхэллээ. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага
4 days ago3 min read


2022-2025 оны хооронд 4000 хүүхдийг дотоодод үрчлэх шийдвэрийг Засаг дарга нар гаргажээ
2022-2025 оны хооронд 4000 гаруй хүүхдийг дотоодод үрчлүүлэх шийдвэрийг Засаг дарга нар гаргажээ. Үүнээс 722 үрчлэлтийг Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон байдаг. 2024 оны байдлаар Баян-Өлгий аймагт хамгийн олон хүүхэд үрчлүүлсэн байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 300 гаруй хүүхэд үрчлүүлжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 66.7-д Хүүхдийг үрчлэх асуудлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл болон Зөвлөлийн санал, дүгнэлтий
4 days ago1 min read


2011-2023 оны хооронд Монгол Улсын 277 хүүхдийг 18 улсад үрчлүүлжээ
2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос "Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах" сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Энэ үеэр ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Мөнгөнтуул дараах мэдээллийг танилцуулав. Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн тоон мэдээлэл 2001-2023 оны хооронд нийт 277 хүүхдийг 18 улсад ү
4 days ago3 min read


Хөвсгөл аймгийн Галт суманд 640 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ. Цаашид Галт сумын сургуулийг бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж бүрдэж байна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.
4 days ago1 min read


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 160 хүүхдийн дотуур байр, спорт заал ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заал ашиглалтад орлоо. Төмөрбулаг суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, 250 хүний суудалтай соёлын төв, ахмадын өргөө, сумын төвийн нэгдсэн халаалтын шугам, сэргээгдэх эрчим хүчний төв болон харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод байна. Эдгээр ажлын үргэлжлэл болгон 160 хүүхдийн дотуур байр, спорт заалыг ашиглалтад о
4 days ago1 min read
bottom of page