Дотуур байрандаа хүүхдийн үсчний салонтой болжээ
1 day ago
1 min read

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дотуур байранд 85 хүүхэд амьдардаг. Тэдний амьдарч буй орчныг тав тухтай болгох үүднээс Орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 сая төгрөг зарцуулан, "Дотуур байрны хүүхдийн үсчний мини салон тохижуулах" төслийн хүрээнд хүүхдүүд үсээ засуулах боломжтой өрөөг тохижуулжээ.



Comments