top of page

Хүүхдээ бие даан бие засуулж сургахад зун хамгийн тохиромжтой


ree

Child.mn сайтаас хүүхдийн хөгжил, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаа хүүхэд хэзээ өөрөө бие засдаг болдог талаар мэдээллийг бэлтгэлээ.


Бие засуулж сургахад зуны улирал илүү тохиромжтой. Хамгийн чухал анхаарах зүйл бол хүүхэд өөрөө бэлэн болоогүй байхад бие засуулж сургах гэж албадах хэрэггүй. Тухайн хүүхэд давсаг чинэрсэн, бие засах шаардлагатай болсон гэдгээ өөрөө мэдэрч эхэлсэн үед тодорхой хугацаанд шээсээ барьж чаддаг, хүний хэлснийг ойлгож, биелүүлж чаддаг болсон үеийн бэлэн боллоо гэж үзнэ.


Ихэвчлэн 18-20 сартайгаас бие дааж бие засуулж сургахад бэлэн болно.

18 сар хүрэхэд өөрөө бие засна гэдгээ илэрхийлж эхэлнэ. Энэ үеэс нь л эхлэн бие засах дадлыг хэвшүүлснээр 2-3 нас хүрэхэд бие даан бие засаж бүрэн чаддаг болдог. Зарим хүүхэд амархан биеэ даах чадвар илүү байдаг учраас энэ хугацаанаас хамаагүй өмнө сурсан байдаг. Зарим хүүхэд ах, эгчийгээ дагаад бие засахаа хэлж, илэрхийлж сурах ч нь бий. Эрэгтэй хүүхэд 2.5-3 нас, эмэгтэй хүүхэд 1.5-2.5 насандаа шээс хүрч байгаагаа хэлж чаддаг ч, хааяа нэг өмдөндөө шээх хэвийн үзэгдэл юм. Эрэгтэй хүүхэд 3.5-6 нас, эмэгтэй хүүхэд 2.5-5 насандаа бие даан, бие засаж чаддаг байна. Харин зарим хүүхдийн хувьд шөнийн цагаар орондоо бие засах тохиолдол цөөнгүй гарч болно.

Comments


bottom of page