Сүүлийн 14 хоногт 53 хүүхэд угаарын хийнд хорджээ
- child.mn

- Jan 20
- 1 min read
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын 14 хоногийн мэдээллийг танилцууллаа. 2026 оны 1 дүгээр сарын зургаанаас 19 хүртэл хугацаанд нийт 132 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Улмаар нэг хүн нас барсан байна. Нийт угаарын хийнд хордсон хүмүүсийн 60 хувь нь насанд хүрсэн, 40 хувь нь хүүхэд байжээ.

Эх сурвалж: НЭМҮТ



Comments