Хөвсгөл аймагт тарвасаас хордсон таван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ
Aug 31
1 min read

2026 оны наймдугаар сарын 24–нөөс 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн яаралтай тусламжид 18 хүүхэд хордлогын шинж тэмдэгтэй иржээ. Үүнээс 5 хүүхэд тарвас хэрэглэсэнтэй холбоотой хорджээ.
Иймд тарвас болон жимс, хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүсэл, хадгалалтын нөхцөл тодорхой, баталгаатай газраас худалдан авахыг анхааруулж байна. Мөн хүүхэд тарвас болон бусад хүнс хэрэглэсний дараа бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, халуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг



Comments