Хүүхдийн шүд цоорохоос сэргийлдэг 7 хүнс
- child.mn

- Aug 2
- 1 min read

Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn энэ удаа уншигч танд хүүхдийн шүд цоорохоос сэргийлдэг долоо төрлийн хүнсийг танилцуулж байна.
Бяслаг
Бяслаг нь амны хөндийд бактерийн өсөлтийг бууруулах орчныг бүрдүүлдэг. Хүчил шүлтийн түвшин нэмэгдүүлдэг. Энэ нь шүдний эргэн тойронд шүлтлэг бүрээс үүсгэж цооролт үүсэхээс сэргийлнэ.
Үзэм
Буйлыг бэхжүүлж, нянгуудыг багасгадаг. Гэхдээ шүдний гадаргад наалдамхай тул идсэнийх нь дараа заавал сойзоор угаах хэрэгтэй.
Эслэгээр баялаг хоол хүнс
Олон төрлийн эслэг агуулсан хүнс шүдэнд сайн нөлөөтэй.
Алим
Их хэмжээний эслэг агуулдаг бөгөөд аманд шүлс гоожиход тусалснаар шүдэнд хоол хүнс хуралдахыг багасгадаг.
Лууван
А аминдэмээр баялаг тул шүлсэн дэх дархлааны бодисыг дэмждэг. Лууванд байдаг бодисууд нь шүд цооролтоос хамгаалдаг.
Өндөг
Шүдний эрдэсжилтийг хангахад шаардлагатай уураг, кальци, А, Д аминдэм зэргийн эх үүсвэр болдог бөгөөд шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Сүү
Хүүхдийн шүд хорхойтохоос урьдчилан сэргийлдэг. Амны хөндийн шүлтлэг чанар буурахаас сэргийлэх ба шүдний эрдэсжилтэд чухал ач холбогдолтой кальцийн баялаг эх үүсвэр юм.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан, Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагчдад туслах гарын авлага, цуврал 3, 2023 он



Comments