Хүүхдийн нэмэлт хоолыг ямар хэмжээтэй өгөх нь хамгийн зөв бэ?
- child.mn

- Aug 4
- 1 min read

Child.mn сайтаас уншигч та бүхэнд хүүхдийн хоол, тэжээлтэй холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байна.
Хүүхдэд нэг удаа өгөх хоолны хэмжээ, өдөрт хооллох давтамжийг тохируулах нь асар чухал.
Анхны нэмэгдэл хоолыг бага хэмжээгээр өгч эхэлнэ. Аажмаар хэмжээг нь нэмнэ.
Эхний өдөр 2-3, хоёр дахь өдөр 5-6 хоолны халбага
Өдөр бүр 30-40 граммаар нэмнэ
Улмаар хүүхдийн хоолны дуршил, шингэцийг харгалзан 5-6 хоногт идвэл зохих хэмжээнд нь хүргэнэ.
Хүүхэд нэг төрлийн хоолонд дасаж эхэлсний дараа л дараагийн хоолыг нь өгч эхлэх хэрэгтэй. Нэг удаас нэг аягаас багагүй буюу 200-250 мл хэмжээтэй байна.
Өдөрт
Хөхөө хөхдөг бол 3-4
Хөхөө хөхдөггүй бол 5 удаа хооллоно.
Анхаарах: Хооллох тоог нэмэх эсэх нь хоолны илчлэг чанар, хүүхэд хөхөө хэдэн удаа хөхдөг зэргээс хамаарна.



Comments