top of page

АНХААР!!!!! Агаарын бохирдол зөвхөн уушгиар зогсохгүй цусанд нэвтэрч, бүх биеийг хордуулдагийг эрдэмтэд нотолжээ

  • 5 minutes ago
  • 2 min read

Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) хүний биеийн хамгийн чухал систем болох цусны эргэлтэд нэвтэрч, улаан эсэд шууд наалддаг болохыг эрдэмтэд анх удаа нотоллоо. “Queen Mary University” болон Лондонгийн судлаачид энэхүү судалгаагаар агаарын бохирдол зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй, цусны түвшинд нөлөөлж, бүх биеэр тархах эрсдэлтэйг тогтоосон байна.

Судалгааны дүнгээс харахад тээврийн хэрэгслийн утаа, нүүрсний шаталтын утаа, барилгын ажлаас үүсдэг PM2.5 тоосонцор нь уушгиар дамжин цусны эргэлтэд орж, цусны улаан эсэд наалддаг аж. Үүний улмаас эдгээр хорт бодисууд тархи, зүрх зэрэг амин чухал эрхтнүүдэд хүрч, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна гэжээ.

Судалгаанд 12 сайн дурын насанд хүрэгч оролцсон бөгөөд багийг Jonathan Grigg болон Norris Liu нар удирдаж дараах нөхцөлд цусны дээж авч харьцуулсан байна: Оффисын орчинд 4 цаг байх, Автомашины хөдөлгөөн ихтэй замын хажууд нэг цаг зогсох, Замын орчноос холдсоны дараах нэг цаг Шинжилгээний үр дүнд замын хажууд ердөө нэг цаг байхад цусны улаан эсэд наалдсан бохирдлын хэмжээ хоёроос гурав  дахин нэмэгдсэн нь микроскопоор батлагджээ.

Харин судлаачид туршилтыг дахин хийхдээ оролцогчдод (FFP2) нарийн шүүлтүүрт маск зүүлгэхэд  “цусны улаан эсэд бохирдол наалдаагүй”, “агаарын бохирдлыг биед нэвтрүүлэхээс үр дүнтэй хамгаалж чадсан” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 Яагаад энэ нь чухал вэ? Судалгаагаар бохирдол биеэс гадагшлах хурд хүн бүрт өөр байгааг тогтоосон. Энэ нь зарим хүмүүс илүү удаан хугацаанд хорт нөлөөнд өртөх эрсдэлтэй гэсэн үг юм.

 Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

1.      Агаарын бохирдол ихтэй бүсээс аль болох зайлсхийх

2.       Замын хажуу, барилгын талбай орчимд удаан байхгүй байх

3.      Зайлшгүй үед маск тогтмол зүүх (ялангуяа FFP2 төрлийн)

4.      Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг бохирдлоос хол байлгах

 Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын асуудал биш цаашлаад цусанд нэвтэрч, бүх биеийг хордуулах эрсдэлтэйг энэхүү судалгаа харуулжээ. Тиймээс дулааны улиралд ч маск зүүх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам хэвээр байна.

 

Эх сурвалж: Queen Mary University of London (2025.10.02) – Research shows masks can prevent airborne pollutants from entering bloodstream

 

Comments


bottom of page