top of page

Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй хөтөлбөрийн сүүлийн сургалт боллоо

  • 2 days ago
  • 1 min read

Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй” сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч, зураглаачдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн сургалт 4-р сарын 25-ны өдөр болж өндөрлөлөө.

Энэ удаа ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн” талаар болон яамны зүгээс хүүхдийн чиглэлд баримталж буй бодлогын талаарх мэдээллүүдийг өгсөн бол ГБХНХЯ-ны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал “Монгол Улс дахь хүүхэд хамгаалал, тогтолцоо, хэрэгжилт, хяналт” гэсэн сэдвээр мэдээлэл өглөө. Харин Child.mn сайтын үүсгэн байгуулагч  А.Уянга “Хүүхэдтэй холбоотой мэдээ мэдээлэл бэлтгэхдээ сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг алдаа, хэрхэн хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр мэдээ сурвалжилга бэлтгэх талаар хичээл орлоо. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдын дунд дөрвөн долоо хонгийн турш орсон хичээлээрээ  “АХА” тэмцээн зохион байгуулав. Мөн энэ долоо хоногт хөтөлбөрийн төгсөгчдөд мэргэших сургалтад хамрагдсан батламжийг гардуулах юм.

 

 

 

Comments


bottom of page