top of page

ЦЕГ: 9, 11-р ангийн сурагчид үл ойлголцсоноос болж нэгнийгээ гэмтээсэн

  • 1 day ago
  • 1 min read

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


Эх сурвалж: ЦЕГ-ын ХМТ

Comments


bottom of page