
ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
2024 онд энэ төрлийн осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амиа алджээ. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь орон нутагт байна.
Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд. Насны хувьд 15-19 насны эрэгтэй, 5-9 насны эмэгтэй хүүхдүүд хамгийн их бэртэж байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг гэлээ.
Эх сурвалж: ГССҮТ
Comments