Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн форум хоёр дахь жилдээ болно
- child.mn
- May 21
- 1 min read

Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 28-нд “Миний дуу хоолой, Бидний эрх" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн форум болох гэж байна. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, үзэл бодол, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм. Улмаар нийт оролцогч хүүхдүүдийн санааг нэгтгэн зөвлөмж боловсруулах аж.
Форумыг зохион байгуулснаар:
Нэг. Хүүхдүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх индэр бий болж, хэвлэл мэдээлэл, олон нийт мөн тэдний өмнө тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулдаг.
Хоёр. Хүүхдүүд оролцоотой байх бодит боломж бий болдог. Форумын бэлтгэл ажлаас эхлээд зохион байгуулалт, хэлэлцүүлэгт хүүхдүүд 100 хувь оролцдог.
Гурав. Хөгжлийн бэрхшээлийн талаарх сөрөг, ташаа хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлдэг.
Дөрөв. “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэнэ.
Форумын мэдээллийн дэмжигч : www.Child.mn
Хамтран зохион байгуулагч:
Хүний эрхийн Үндэсний Коммис
Хүүхэд, Гэр бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар
Санхүүжүүлэгч байгууллага: Дүфрэснэ Готьерын сан
Дэмжигч байгууллагууд:
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ
Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль
Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль
Ерөнхий боловсролын 70 дугаар сургууль
Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжилийн боловсрол ур чадвар олгох сургууль
コメント