“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл эхэллээ
- child.mn
- May 20
- 1 min read

ХЭҮК-оос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой марафонд оролцсон хүүхдүүд:
Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж
Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic”-д оролцох боломжтой.
Марафонд орох хүүхдүүдийн цахим бүртгэл 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Марафонд оролцогчид доорх зурагт худааст байршуулсан QR кодоор бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас лавлана уу.

Анхаарах зүйлс:
Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
Цаг агаарт тохирсон биед эвтэйхэн хувцасаа сонгоорой.
Гүйхээс өмнө чихэрлэг зүйлс идэж уухгүй байх
Гүйх үедээ халаасандаа түлхүүр, тоглоом зэргийг авч явахгүй байх
Гүйлтийн зам дээр аюулгүй байдлаа хангаж зааж өгсөн зам талбайгаар гүйгээрэй.
Марафон гүйлтийн насны ангилал, цагийн хуваарь:
10.00-10.30 цаг Нээлт
10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
Дэмжигч байгуулланууд:
Цагдаагийн ерөнхий газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
Олон улсын “Найрамдал” цогцолбор
“Гүүд Нэйборс” ОУТББ
Наран трэйд
MSEL
МИГ даатгал
“Монгол даатгал” ХХК
Comments