Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
- Jul 6
- 1 min read

УБЦТС ТӨХК-иас шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан 7-р сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлана.
Цахилгаан хязгаарлах хугацаа 11:00–18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Партизан, Аргүнт болон эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид хамрагдана.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэн цахилгаан хэрэгслийн хэрэглээгээ урьдчилан төлөвлөж, шаардлагатай бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.



Comments