Өнөөдрөөс СХД-ийн 1-р хорооллын арын замын хөдөлгөөнийг түр хаана
- Jul 6
- 1 min read

Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд 7-р сарын 6-12 өдрийг дуустал тодорхой байршилд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар боллоо.
Тодруулбал, СХД-ийн 12-р хороо, 1-р байрны чанх хойд талд, “Отгон жолоо” жолооны курсийн урд хэсэгт /авто замын баруун урсгал/ хөрс солилт, суурь хийх ажлын үеэр замын хөдөлгөөнийг хааж гүйцэтгэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар



Comments