Энэ жилийн элсэлтийн шалгалтын ОНЦЛОХ мэдээллүүд
- 18 hours ago
- 1 min read

Энэ жилийн элсэлтийн шалгалтад 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлжээ. Математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлийг түлхүү сонгосон байна.
Тэгвэл ЭШ эхлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас дараах энэ жилийн зохион байгуулалттай холбоотой дараах мэдээллүүдийг өглөө.
Шалгуулагч бүртгэлийн хуудас, суудлын дугаараа мартсан бол шалгалтын байранд ажиллаж буй багш нарт хэлэн хэвлүүлэх боломжтой. Харин иргэний үнэмлэх (гээсэн тохиолдолд түүнтэй дүйцэхүйц баримт бичиг), бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчирна. Тусгай хэрэгцээт сурагчдад зориулсан шалгалтын төвийг бий болголоо. Энэ жил 56 сурагч уг төвд ЭШ өгнө. Зохион байгуулалтад оролцож буй багш нарын утасны сүлжээг хязгаарладаг хамгаалалтын хэрэглэгдэхүүнийг туршина. ЭШ-ын материал задрах боломжгүй. Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн газартай хамтран ЭШ-ыг шалгалтын байр руу хүргүүлдэг. Шалгуулагчийг автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжийг судалж байна. Тээврийн цагдаагийн албатай хамтран замын ачаалал үүсэхээс сэргийлнэ. Шалгалтын төвүүдэд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас багш, сурагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Мөн Боловсролын сайдын 2025 оны тушаалаар ЭШ-д нэмэлт өөрчлөлт оруулж, 2028 оноос нэвтрүүлэхээр болжээ. Үүнд, ЭШ-ыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц буюу SAT шалгалттай дүйцэхүйц болгоно. Шалгуулагчдаас математик, монгол хэлний нэгдмэл агуулгад тулгуурласан Суралцах чадварын шалгалт авдаг болно. Хичээл бүрийг судлагдахууны хоёр түвшинт шалгалттай болгоно. Тухайлбал, математик I-ийг нийгмийн ухааны чиглэлээр суралцах хүүхдүүд, математик II-ийг түүгээр гүнзгийрүүлэн суралцах хүүхдүүд өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Их Британийн Олон улсын үнэлгээний AQA компани зөвлөхөөр ажиллаж байгаа аж.



Comments