Хүүхэд зориулсан "Хүний эрхийн цагаан толгой" ном худалдаалагдаж байна
- Apr 15
- 1 min read

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүүхдэд зориулсан тайлбартайгаар хялбаршуулан, 6 хэлээр тоймлон бэлтгэжээ. Номын агуулгаг хүүхдэд хялбар ойлгуулахын тулд тусгай дүрээр дэлхий дахинд юу болж байгааг зураач Э.Мишээлтэй хамт дүрсэлжээ.

…Сансар огторгуйд орших дэлхий хэмээх өчүүхэн цэнхэр цэг мэт гараг дээр хөх шувуу тив бүсээр аялахдаа шинэ цагаан толгой уншигчтай хамт танилцан, сурах болно. Түүний аялал хаана хүрч өндөрлөхийг хамтдаа олж мэдээрэй…
Энэхүү номыг 6 наснаас дээш хүн бүр уншихын зэрэгцээ бага насны хүүхдэд зургийг томчууд тайлбарлан ойлгуулах боломжтой. Иймээс бага балчраас өтгөс хөгшид хүртэл хүн бүр үзэж, сурах, өөриймшүүлэх эх бичиг юм.
Тус номыг дараах дэлгүүрүүдээс очиж аваарай.
A) Гэрэн хүүхдийн номын дэлгүүр (Багшийн дээдийн UBH төвийн 11 давхрын 1110 тоот)
Б) Inktop stationery бичиг хэргийн дэлгүүрийн доорх 4 салбараас:
Салбар 1 | Хан-Уул тауэрын хойно 9890-9578 09-20 цаг
Салбар 4 | Содон хороолол 1 давхар 9890-967809-20 цаг
Салбар 6 | Шангрилла New Horizon Tower-ын урд 9870-9278 09-18 цаг
Салбар 7 | Яармаг, Carrefour зүүн талд, City palace 1 давхарт 9890-954609-20 цаг
Цахимаар захиалах бол:
а) Busy Kids хүүхдийн номын дэлгүүр:
б) LegalData.mn -ын Номын цахим худалдаа:



Comments