Хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ
- 3 minutes ago
- 1 min read

ГБХНХЯ, ХГБХХЕГ, Гүүд Нэйборс ТББ-аас хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

ХГБХХЕГ-ын дарга Л. Бадамцэцэг “2017 оноос эхлэн аймаг, дүүргүүдэд хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж эхэлсэн. Хүүхдийн эрхийн салбарт шинээр гарч ирсэн албан тушаал учраас суралцах, сайжрах хэрэгцээ үүсэж байна. Тиймээс хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ур чадварыг сайжруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар сургалтын хөтөлбөрөө боловсруулан, зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, уул уурхай, уралдаанч хүүхэд гэх мэт хүүхдийн эрүүл мэнд, эрх зөрчигдөж буй бүхий л орчинд хяналт хийх, таслан зогсоох үүрэгтэй юм. Мэргэшсэн улсын байцаагчид маань өөрийн мэдлэг, чадвараа практикт амжилттай хэрэгжүүлж, эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байна.” гэлээ.

СХД-ийн ХГБХХГ-ын дарга Н.Хөхөө “Хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажиллаж байх явцад тулгардаг асуудлууд бий. Байцаагч нар тухайн дүүрэг, орон нутгаасаа гадна сумдад очиж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байдаг. Учир нь сум бүрт хүүхдийн эрхийн улсын байцаагч байдаггүй. Тиймээс хүүхдийн эрхийн зөрчил гарч байгаа орон нутагт хүрч ажиллах, очиж хяналт шалгалт хийх, зөвлөх, аливаа эрсдэл, асуудлыг таслан зогсооход шаардлагатай төсөв тулгамдсан асуудал болоод байна.”
Тус сургалтад ГБХНХЯ, ХГБХХЕГ-ын төлөөллүүд болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 103 хүүхдийн эрхийн улсын байцаагч, ахлах байцаагч нар оролцож байна.



Comments