Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвүүдэд 9.3 тэрбум төгрөг зарцуулна гэв
- child.mn

- Sep 3
- 1 min read

Child.mn/Хүүхэд.мн сайт "Хүүхдийн төсвийг мөшгөе" санаачилгын хүрээнд Монгол улсын 2026 оны төсвийн төсөлд хүүхэдтэй холбоотой ямар хөрөнгө оруулалт, зардлыг тусгасныг цувралаар хүргэж байна.
2026 оны улсын төсвийн төсөлд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжихэд 9.3 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Монгол улсад 0-18 насны 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 2700 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэд нийгмийн суурь үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Эдгээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнд зориулж 2025 оноос эхлэн 6.9 тэрбум төгрөг хуваарилан санхүүжүүлж байна. Ингэснээр хүүхэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг гэртээ ойрхон, эцэг эхэд санхүүгийн дарамтгүй авах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлэн 2026 онд байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг аймаг дүүргүүдэд нэмэгдүүлэх зорилгоор 9.3 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.



Comments