Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцаллаа
- 2 hours ago
- 1 min read

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 7-р хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Одоогийн байдлаар баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд хүрээд байна.
Иймээс халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, уяачдын хөдөлмөрийг эрсдэлд оруулахгүй байх зорилгоор 7-сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцлах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Мөн иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг чанд мөрдөхийг уриаллаа.




Comments