top of page

“Хилийн чанад дахь Монгол өв соёлын боловсрол” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо

  • 2 days ago
  • 1 min read

“Хилийн чанад дахь Монгол өв соёлын боловсрол” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 6-р сарын 21-ний өдөр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн хэл, соёлын боловсролыг дэмжих чиглэлээр төрийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх, цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготой юм.

Тус хэлэлцүүлгээр хилийн чанад дахь Монгол хэл, соёлын сургалтын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, Монгол хэл, соёлын зуслангийн үйл ажиллагаа, Боловсролын ерөнхий газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн зэрэг мэдээлэллийг танилцуулжээ.

Мөн уулзалтын хүрээнд Засгийн газрын 2024 оны 222-р тогтоолын хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, Tsahimreader.mn цахим сурах бичгийн ашиглалт, цаашдын сайжруулалтын талаар оролцогчид нээлттэй санал солилцсон байна.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд болон хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол хэл, соёлын төвүүдийн төлөөлөл бүхий нийт 62 оролцогч хамрагдсан байна.


Comments


bottom of page