ХГБХХЕГ 2025 оны хүүхдийн статистикийн эмхэтгэлийн дүн шинжилгээг албан ёсоор хүлээн авлаа
- Jul 6
- 1 min read

ХГБХХЕГ Монгол Улсын хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдлын статистик–2025 эмхэтгэлийн дүн шинжилгээг албан ёсоор хүлээн авч, бодлого, төлөвлөлтийн ажилд ашиглахаар боллоо.
Тус статистикийн эмхэтгэлийг энэ удаад бүсчилсэн байдлаар боловсруулсан бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлыг бүс нутаг бүрээр харьцуулан үнэлэх, цаашдын бодлогын шийдвэр гаргалтад ашиглах чухал мэдээллийн сан бүрдүүлснээрээ онцлог юм.
Дүн шинжилгээгээр дараах гол асуудлууд анхаарал татаж байгааг онцолжээ. Үүнд:
Хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал, боловсролын хүртээмж, чанарын ялгаа, эдгээр асуудал гэр бүлийн түвшинд хэрхэн илэрч буй байдал, гэр бүлийн хүүхдийн шим тэжээл, өсөлт хөгжилд өгч буй дэмжлэг, анхаарал, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйлчилгээ болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлууд бодлогын түвшинд онцгой анхаарал шаардлагатай байгааг судалгааны дүн харуулжээ.
ХГБХХЕГ-аас цаашид энэхүү дүн шинжилгээнд тулгуурлан тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж, шийдвэрлэх, бодлого, арга хэмжээг тодорхойлон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.



Comments