top of page

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн индексийг баруун бүсийн нийгмийн ажилтнуудад танилцууллаа

3 days ago
1 min read

“Нэг мэргэжил-Нэг хүч” баруун бүсийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах зөвлөгөөнд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 170 нийгмийн ажилтан оролцсон байна.

Энэ үеэр ХГБХХЕГ-ын харьяа Сургалт, судалгааны төвийн захирал М.Чанцалсүрэн нийгмийн ажилтнуудад Монгол Улсын “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн индекс”-ийг танилцуулжээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн индекс нь хүүхэд, гэр бүлийн төлөв байдлыг нутаг дэвсгэр бүрээр харьцуулан үнэлэх, цаг хугацааны явцад гарч буй өөрчлөлтийг судлах боломжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын туршлагад нийцсэн үнэлгээний тогтолцоог бий болгоход чиглэж байна.

Тус индекс нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, боловсрол, хүүхдийн хамгаалалт, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, гэр бүлийн орчин, харилцаа, жендэр, амьдрах орчин, үнэлгээ, эрсдэл зэрэг үндсэн үзүүлэлтээс бүрдэнэ. Индексийг хэрэгжүүлснээр аймаг, дүүргийг зөвхөн оноогоор эрэмбэлэхээс илүүтэйгээр хүүхэд, гэр бүлийн аж байдлын аль чиглэлд дэмжлэг, үйлчилгээ илүү шаардлагатай байгааг тодорхойлох боломж бүрдэх юм.

Мөн зөвлөгөөний үеэр хууль, эрх зүй, кейс менежмент, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ХГБХХЕГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл “Кейс менежментийн арга зүй”, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа “Кейс менежментийн примеро программ”, Сангийн яамны зөвлөх Ж.Ганбаатар “ХХҮ-ний санхүүгийн хүсэлтийн программд мэдээлэл оруулах чадвар, дадал эзэмшүүлэх”, Дэлхийн зөн ОУБ-ын зөвлөх Б.Даваасүрэн “Гэрээр айлчлах хөтөлбөрийн арга зүй” сэдвээр тус тус сургалт зохион байгуулжээ.

Comments


bottom of page