top of page

Цэцэрлэг, сургуулийн намрын аялалыг хориглолоо

2 days ago
1 min read

Хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд орж ирж байгаатай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглолоо.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон 240 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга зохион байгуулахгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд хараа хяналтгүй явуулахгүй байх шаардлагатайг анхаарууллаа.

Хүрэн баавгайн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгсөн байна.

Comments


bottom of page