Уралдаанч хүүхдийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулна
- Apr 20
- 1 min read

Үндэсний хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцох уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгэж, баталгаажуулах зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмуудад заасны дагуу уралдаанч хүүхдийг уралдаанд оролцуулахдаа заавал бичгээр зөвшөөрөл авах, мөн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, шагналын нөхцөлийг тусгасан гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Мөн хүүхдийг аливаа үйл ажиллагаанд оролцуулахдаа түүний өөрийн хүсэл, сонирхлыг харгалзан үзэж, оролцох эсэхийг шийдвэрлэх нь чухал болохыг хуульчилсан.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч, уяач, морины эзэд болон нотариатчид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган хамтран ажиллахыг “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газраас уриаллаа.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар



Comments