top of page

Төв аймагт "Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурал" боллоо

  • Apr 2
  • 1 min read

Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачилан Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Төв аймагт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхийг зорьжээ.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөл гээд хүүхдийн сайн сайхны төлөө орон нутаг бүх талаараа нэгдэж ажиллах үүрэгтэй бүх байгууллагуудын төлөөлөл болсон эцэг, эхчүүд уг хуралд оролцлоо.


Эх сурвалж: ХГБХХЕГ


Comments


bottom of page