top of page

Төв аймагт цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

  • 1 day ago
  • 1 min read

Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа А.Дашням Төв аймгийн Заамар суманд гүний цооногт унасан гурван настай, эмэгтэй хүүхдийг аврах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Цооногт хүүхэд унасан гэх дуудлага өчигдөр буюу 12:40 минутад иржээ. Дуудлагын дагуу очиход 30-50 метрийн гүнд хүүхэд хөлөөрөө ороод, гацсан байжээ. Тус цооног руу "дэгээ ороож" хүүхдийг дахин доош унахаас сэргийлжээ. Одоогоор хүүхэд цооногт унаснаас хойш 20 цаг өнгөрөөд байна. Улмаар харалдаа нүх ухаж, хөндлөн ухалт хийж хүүхдийг аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогоор цооногоос 4 метрийн харалдаа 20 орчим метр гүн ухсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.


Comments


bottom of page