Тэргүүний уншигч, Уран бичлэгийн аварга шалгаруулах улсын уралдааныг цуцалжээ
- Apr 24
- 1 min read

Хүүхдийн төв номын сангаас олон нийтэд мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Бүх шатны төсвийн байууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гарч, хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гаргаснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал семинар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж зардал бууруулахыг чиглэл болгосонтой холбогдуулан Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд зохион байгуулдаг "Тэргүүний уншигч" болон "Уран бичлэгийн аварга шалгаруулах улсын уралдаан" цуцлагдсаныг мэдэгдэж хүлцэл өчиж байна" гэжээ. .



Comments