top of page

Скай Хайпермаркет ХХК Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байрыг тохижуулжээ

Nov 4
1 min read

Скай Хайпермаркет ХХК (И март) нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байрны хүүхдийн өрөө, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг иж бүрэн засварлаж, тохижуулжээ.

Имарт нь 2023 оноос тус төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагаа, түр хамгаалах байрыг дэмжих, даван туулагчдыг ажлын байраар хангах, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, урьдчилан сэргийлэхэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.

Эн удаад түр хамгаалах байрны 2 өрөөг иж бүрэн тохижуулж, засвар хийснээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчинд амрах, тоглох, суралцах, мөн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авахад илүү таатай орчин нөхцлийг бүрдүүлжээ.



Comments


bottom of page