"Захиа ирлээ" буланд түүхээ илгээгээд Цөмөөхэй балет үзэх эрхийн эзэн болоорой
- child.mn

- Nov 17
- 1 min read

Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn/Хүүхэд.мн сайтаас өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийн туулж буй амьдралаа эцэг, эхчүүд томчуудад ойлгуулах боломжийг олгосон "Захиа ирлээ" буланг ажиллуулж байна. Өөрт тохиолдсон хүнд хэцүү, эсвэл бусдаас тусламж авсан, авах хэрэгтэй байгаа асуудлынхаа талаар бидэнд нэр, хувийн мэдээллээ нууцлан илгээгээрэй. Бид ирсэн захиаг нэгтгээд уншиж, олон нийтэд хүргэх болно.
Уг буланг идэвхжүүлэх үүднээс 11-р сард ирсэн захиан дундаас өөрийгөө хамгийн сайн илэрхийлж түүхээ илгээсэн хүүхдэд 11-р сарын 29, 30-нд тоглогдох Цөмөөхэй балетыг найзтайгаа үзэх тасалбар бэлэглэхээр боллоо. Тиймээс манай фэйсбүүк, инстаграм хуудас эсвэл news@child.mn хаягаар өөрийнхөө амьдралд тулгамдаж буй асуудлыг эсвэл тухайн асуудлаа даван туулсан түүхээ бичээд илгээгээрэй.



Comments