"Дэлтэй цэнхрийн хурд 2026" төвийн бүсийн хурдан морины уралдаан 92 хүүхэд оролцжээ
- May 11
- 1 min read

Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэдээллээр Хөвсгөл аймгийн алдарт уяачдын нэрэмжит "Дэлтэй цэнхрийн хурд 2026" төвийн бүсийн хурдан морины уралдаан 2026 оны 5 дугаар сарын 10-нд зохион байгуулагдлаа. Уралдаанд Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар хамтран уралдаанч хүүхдүүдийг аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хүүхдүүдийн бүртгэл мэдээллийг шинэчлэн, уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан байна. Нийт 5 насны морь уралдахад 130 морь, 92 хүүхэд бүртгүүлжээ.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ХГБХХГ



Comments