top of page

Дархан-Уул аймагт хүүхэд нь ЭШ өгөх өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгохоор болжээ

  • 1 hour ago
  • 1 min read

Дархан-Уул аймагт хүүхэд нь элсэлтийн  шалгалт  өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгохоор болжээ. Аймгийн засаг дарга энэ талаар бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Түүнчлэн шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд шалгалтын орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх, зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлж, шалгуулагчдыг шалгалтын байранд саадгүй хүрч очих нөхцөлийг ханган ажиллахыг  цагдаагийн байгууллагад үүрэг болгожээ.

Энэ жилийн ЭШ 6-р сарын 25-ны пүрэв гарагт түүхийн хичээлээр эхлэх юм.

 

Comments


bottom of page