top of page

Гэр шатаж, 25 настай эмэгтэй, 3 настай хүүхэд амиа алджээ

ree

ОБЕГ-ын мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага өчигдөр буюу 09 дүгээр сарын 22-ны 19:42 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.


Comments


bottom of page