ГБХНХЯ БНСУ-д гэрээгээр ажилладаг иргэдийг гэр бүлийн хамт амьдрах, ажиллах боломж бүрдүүлэхийг хүслээ
- 11 hours ago
- 1 min read

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2004 онд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар 2026 оны 7 дугаар сард Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал байлаа.
Монгол Улсын иргэд олноор БНСУ-д ажиллаж амьдардаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа юм. Иймд БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг ГБХНХЯ-аас БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдаас хүслээ.
Мөн цаашид хамтын ажиллагаагаа дараах чиглэлүүдэд нэмэгдүүлэх ажил хэрэгч саналыг солилцжээ. Үүнд;
Жил бүр хэлний шалгалтын босго оноо нэмэгдснээр явах иргэдийн тоо буурч байгаа манай улсын иргэд ойлгох, сурах /EQ/, дасан зохицох чадвар зэргийг харгалзан шалгалтын агуулгыг хөнгөрүүлэх,
2024 онд анх удаа барилга, ХАА, газар тариалан, үйлчилгээ 2 гэсэн салбарт Монгол, Узбек, Хятад гурван улсаас бүртгэл, шалгалт зохион байгуулж ажлын санал ирж илгээгдсэн бөгөөд ажлын нөхцөл хүнд, ажлаа солих гэхээр ажлын байр олдохгүйн улмаас хууль бус оршин суугч болох эрсдлүүд их байгаа тул салбар хооронд шилжүүлэх зэрэг саналуудаа уламжилжээ.
БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжээд өөрийн зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ГБХНХЯ



Comments