top of page

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо

  • 7 minutes ago
  • 1 min read

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Ням-Очир томилогдлоо.

Т.Ням-Очир нь Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлж нийслэл, дүүргийн Боловсролын газар, БШУЯ болон Боловсролын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж, төрийн албанд мерит зарчмаар дэвшин улсад 24 жил ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагч юм.

️АЖИЛЛАСАН ТУРШЛАГА :

2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд

химийн багш;

2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг

Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн

залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил

хариуцсан мэргэжилтэн;

2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын

газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан

мэргэжилтэн;

2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх

Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг

Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний

албаны дарга, газрын дарга;

• 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн

дарга;

2017 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн

 хөгжлийн хэлтсийн дарга;

2018-2022 онд БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга;

2022 оноос Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байна.

БОЛОВСРОЛ:

Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургуулийн химийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг

Удирдлагын академиийг Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.


 

Comments


bottom of page