top of page

БГД-ийн ХГБХХХ-ээс "Надад туслаарай" аяныг албан ёсоор эхлүүллээ

  • Apr 13
  • 1 min read

Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс хүүхэд, эмэгтэйчүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюултай нөхцөл байдалд орсон үедээ бусдаас тусламж хүсэх гарын дохиог олон нийтэд таниулах зорилгоор "Надад туслаарай" нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд тусламж хүссэн дохионы агуулгыг багтаасан бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар бүтээсэн  "Надад туслаарай" хүүхдийн дууны үг, аяыг Нийслэлийн 77 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Үнэнжаргал зохиожээ. Өнөөдөр Нийслэлийн 77 дугаар цэцэрлэгийн хамт олон "Хамтдаа хөгжье, хамтдаа суралцъя" тайлангийн үйл ажиллагааныхаа үеэр 89 дүгээр цэцэрлэгийг дараагийн "челленж"-д дуудан, аяныг үргэлжлүүлэхийг уриаллаа.

Мөн дүүргийнхээ нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхэд хамгааллын энэхүү аянд идэвхтэй нэгдэхийг уриаллаа.

Надад туслаарай дуу фонограмм:

Надад туслаарай дуу үгтэй:

Comments


bottom of page