Архангай аймгийн ХГБХХГ-аас асралт гэр бүлийг бүртгэж эхэлжээ
- 4 days ago
- 1 min read

Асрамж, халамж шаардлагатай хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх зорилготой “Асралт гэр бүл”-ийн бүртгэлийг Архангай аймгийн ХГБХХГ-аас хийж эхэлжээ. Хүүхдийг хайрлах, хамгаалах, хүмүүжүүлэх, хүсэлтэй бол асралт гэр бүлээр бүртгүүлж, нэг хүүхдийн ирээдүйд гэрэл асаах боломжтой.
Асралт гэр бүл гэж юу вэ?
Хүүхдийг тодорхой хугацаанд гэр бүлдээ авч, асран хамгаалж, хөгжүүлэх үүрэг хүлээсэн бэлтгэгдсэн гэр бүл юм.
Хэн хамрагдах боломжтой вэ?
18 ба түүнээс дээш насны
Тогтвортой амьдрах орчинтой
Хүүхдэд хайр, халамж үзүүлэх сэтгэлтэй
Хариуцлагатай иргэн, гэр бүл
Дэлгэрэнгүй мэдээллийг 91110363 утсаар болон Архангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ирж авна уу.


Comments