22-нд ихэнх нутгаар үүлэрхэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно
- 2 days ago
- 1 min read

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
6-р сарын 22-нд төв болон баруун аймгуудын уулархаг нутгаар сэрүүсэж, бороо, өндөр уулын бүсээр нойтон цас орох төлөвтэй байна. Мөн нутгийн зүүн хагаст салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх тул зам, даваагаар зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Өнөөдрийн 20 цаг хүртлэх цаг агаарын төлөв
Нутгийн ихэнх хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хангай, Хөвсгөлийн өндөр уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон төвийн бүсийн ихэнх нутгаар +11-16 градус, баруун аймгуудын ихэнх нутгаар +14-19 градус, зүүн аймгуудын нутгаар +18-23 градус, говийн бүс нутгаар +20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР
Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3 градус орчим, өдөртөө +15-16 градус дулаан байна.
ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДААР
Үүлэрхэг. Нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орно. Хангай, Хөвсгөлийн өндөр уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө +11-16 градус дулаан байна.
БАРУУН БҮСИЙН АЙМГУУДААР
Нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Уулархаг нутгаар сэрүүн, бусад нутгаар +14-19 градус дулаан байна.
ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДААР
Хойд хэсгээр үүлшин, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар тогтуун. Өдөртөө +20-25 градус дулаан байна.
ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДААР
Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +18-23 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ



Comments