top of page

Өнөөдөр “Хүний эрхийн соёлыг хамтдаа төлөвшүүлье" контент бүтээгчид, залуу хуульчдад зориулсан сургалт болно

Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын байранд "Хүний эрхийн соёлыг хамтдаа төлөвшүүлье" контент бүтээгчид болоод залуу хуульчдад зориулсан сургалт болох гэж байна.

Уг сургалт нь контент бүтээгч залуучуудад хүний эрхийн сургалт зохион байгуулах замаар хүний эрхийн мэдрэмжтэй контент бүтээж иргэд, олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах зорилготой. ХЭҮК, ЦЕГ-ын УСА, хүүхдийн эрхээр дагнасан Child.mn/Хүүхэд.мн сайтаас хамтран тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Оролцогчид: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, контент бүтээгч залуучууд    

Огноо: 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 09.00-12.30 цаг

Байршил: Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхим

Сургалтын хөтөлбөр


09:25-09:30

Бүртгэл

09:30-09:40

Сургалтын нээлт

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан

ЦЕГ-ын УСА-ны дарга Д.Будзаан

09:40-10:10

Хүний эрх, хүүхдийн эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага

  • Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим

Хүний эрхийн боловсролын  хэлтсийн референт О.Тодбулаг


10:10-10:35

Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх, хамтын ажиллагаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан

10:35-10:45

Завсарлага

ХЭҮК

10:45-11:00

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг таних мэдэх нь

  • Цахим жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал

  • Урьдчилан сэргийлэх арга хэлбэр

Хүний эрхийн боловсролын  хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул

11:00-11:20

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй зөрчил, гэмт хэрэг

  • Шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам

Цагдаагийн байгууллага

11:20-12:00

Хүний эрх, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй контент бүтээхэд анхаарах асуудал


Child.mn сайтын гүйцэтгэх захирал А.Уянга

12:00-12:30

Сургалтын дүгнэлт, хаалт

Асуулт хариулт

ХЭБХ

Оролцогчид




Comments


bottom of page