top of page

“Эрхээ мэдье, түгээе” хөтөлбөрийн оролцогчдод "Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй контент бүтээх арга зүй" сургалт орлоо

  • May 1
  • 1 min read

Сурагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх  “Эрхээ мэдье, түгээе” хөтөлбөрийн сургалт 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын нэгэн хүртэл үргэлжиллээ.

Өсвөрийн сэтгүүлчдийн клубийн нийт 30 хүүхэд хөтөлбөрт хамрагдаж байна.

Тэд хөтөлбөрийн хүрээнд

  • Тэгш эрх, ялгаварлан гадуурхалт,

  • Хүүхдийн эрхийн зарчим,

  • Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь,

  • Цахим орчин дахь хүүхдийн эрх

  • Хувийн мэдээллээ хамгаалъя

  • Хүний эрх, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй контент бүтээх арга зүй

  • Миний шийдвэр-Миний хариуцлага

  • Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

  • Сургагч багш гэж хэн бэ зэрэг агуулгаар мэдлэгээ тэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга "Хүний эрх, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй контент бэлтгэх арга зүй" сэдвээр хичээл орлоо. Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллаж буй цор ганц хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Child.mn/Хүүхэд.мн сайт 2026 оноос хүүхдийн эрхийн мэргэшсэн сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагч бэлтгэх хөтөлбөр болон Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх нь сэдвээр онлайн болон танхимын сургалтыг явуулж эхлээд байгаа юм.

Ээлжит онлайн сургалтын тов 5 дугаар сарын 4-нд болохоор төлөвлөгдөөд байна. Уг сургалт нь нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад "Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх" талаар заах бөгөөд нэг өдрийн турш цахимаар явагдах юм.

Сургалтын төлбөр:  100,000 ₮.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/4QVgc5rAUXc6cZsU9  

Сургалт 5 дугаар сарын 4-нд эхэлнэ.  

Лавлах утас: 80011209




 



Comments


bottom of page