top of page

Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхдийг хайж байна

ree

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт төөрсөн хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгийн Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн эрлийн ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байна.

Алга болох үедээ хүүхэд цагаан пүүз, цэнхэр цамц, хар өмдтэй байсан аж. Холбогдох мэдээллийг 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэнэ үү.

Comments


bottom of page