Хүүхэд.мн сайтын дэргэдэх "TeenJourn" клубийн бүртгэл эхэллээ
- child.mn

- Nov 10
- 1 min read

Хүүхэд.мн/Child.mn сайтын дэргэдэх өсвөр насны хүүхдүүдэд зориулсан "TeenJourn" клубийн бүртгэл эхэллээ. Клубт хамрагдсанаар өөртөө итгэлтэй болж, бусадтай харилцах, санаа бодлоо цэгцтэй бичиж, ярьж илэрхийлж сурах зэрэг олон талын ур чадварт суралцах боломжтой.
Хоёр шатны сонгон шалгаруулалтаар клубт хамрагдах хүүхдүүдийг сонгох бөгөөд тоо хязгаартай. Клубт бүртгүүлж буй хүүхдүүд өөрийгөө илэрхийлсэн 500 хүртэлх үгтэй эсээ бичиж илгээнэ. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг уг эсээний агуулга, бичсэн ур чадвараас хамааран хийх бөгөөд хоёрдугаар шатанд ярилцлагад хамрагдана. Ингээд шалгарсан хүүхдүүдийг зарлана.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/t2MWrrTsVhzyabgo8



Comments