top of page

Хүүхэд.мн 209 "аяга кофе"-ны дэмжлэгтэй боллоо

ree

Child.mn/Хүүхэд.мн сайтаас "Хүүхдийн төсвийг мөшгөе" цэсийг хөгжүүлэхэд зориулан уншигч, үзэгчийнхээ дэмжлэгийн цуглуулж эхэлсэн билээ. Бид 9-р сард 500 аяга кофены мөнгө буюу нэг хүний 5000 төгрөгийн дэмжлэгийг цуглуулахаар зорьсон юм. Үүнээс өнөөдрийн байдлаар /2025.08.31/ бид 209 аяга кофены дэмжлэгтэй боллоо.

Хүүхэд.мн сайт нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр редакцынхаа үндсэн зорилгыг тодорхойлсон хэвлэл мэдээллийн байгууллага юм. Цаашид улирал бүр тодорхой сэдвээр дагнан мэдээ, сурвалжилга бэлтгэх бөгөөд эхний сэдвээр хүүхэд ба төсөв гэсэн сэдвийг сонгоод байна. Мөн бид цэсэндээ "Хүүхдийн төсвийг мөшгөе" агуулгыг нэмж оруулсан бөгөөд энэ чиглэлийн мэдээ, сурвалжилгуудаа уг цэсээрээ дамжуулан уншигч, үзэгч та бүхэнд хүргэх юм.

 Уншигч та бидний "Хүүхдийн Төсвийг Мөшгөе" санаачилгыг дэмжихийг хүсвэл Голомт банк - Чайлд Лайф Медиа - IBAN MN 970015001165183682 дансаар "аяга кофе" илгээгээрэй.


Холбоо барих: news@child.mn

Comments


bottom of page