Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй хөтөлбөрийн ээлжит сургалт боллоо
- Apr 20
- 1 min read

Хүүхдийн эрхээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй хүүхдийн эрхтэй холбоотой мэдээ, сурвалжилга бэлтгэж, бүтээл туурвих зорилготой сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагчдыг мэргэшүүлэх "Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй" хөтөлбөрийн ээлжит сургалт болж өнгөрлөө. Сургалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл өгөв.

Энэ хичээлээр оролцогчид Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоонд ХЭҮК ямар үүрэг гүйцэтгэдэг, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний 25 дахь илтгэлд хүүхдийн эрхийн асуудлаар ямар агуулга багтсан талаар гүнзгийрүүлэн судаллаа.



Comments