Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх ээлжит онлайн сургалтын бүртгэл үргэлжилж байна
- 6 days ago
- 1 min read
Хүүхдийн эрхийн чиглэлд дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх, зураг, дүрс бичлэг хийхэд нийгмийн ажилтан, багш, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх онлайн сургалтын ээлжит ангийн бүртгэл үргэлжилж байна. Байгууллага, аймаг, сумын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар нэгдэн хамрагдах боломжтой.

Хичээлийг Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга заана.
Онлайн сургалтаар таны үзэх видео хичээлүүд:
Мэдээг ямар дарааллаар хэрхэн бичих вэ?
Хэвлэлийн мэдээ бэлтгэхэд анхаарах зүйлс
Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх арга зүй
Хүүхдийн зураг, дүрсийг ашиглах нь сэдвээр хичээлүүдийг үзнэ.
Хичээлүүдээ үзэж дуусаад хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэх онлайн сургалтад хамрагдсан БАТЛАМЖ авах боломжтой. Батламж авахыг хүссэн суралцагч нь үзсэн сэдвүүдээрээ гэрийн даалгавар хийж, үнэлүүлэх бөгөөд А үнэлгээ авсан тохиолдолд батламж олгоно.
Сургалтын төлбөр: 100,000 ₮.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/4QVgc5rAUXc6cZsU9
Сургалт 5 дугаар сарын 4-нд эхэлнэ.
Лавлах утас: 80011209



Comments