Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болно
- 2 minutes ago
- 1 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 11 цагт Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулагдана. Хуралдаанаар боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хилийн чанадад амьдарч буй хүүхдийн хэл, соёлын өв уламжлал, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэрүүдийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, зөвлөлийн гишүүдийн санал, асуултыг сонсох юм.
Хуралдааны төгсгөлд гарсан шийдвэр, тогтоолын төслийг танилцуулан баталж, хуралдааны дүгнэлтийг танилцуулна. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал даргалж, зөвлөлийн гишүүд оролцоно.



Comments