Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий стандарт
- 4 days ago
- 1 min read

Child.mn/Хүүхэд.мн сайт "Тоглоомын талбай" цуврал сурвалжилгыг тавдугаар сараас эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас 2019 онд гаргасан тоглоомын талбайн ерөнхий стандартыг хүргэж байна.
Үүнд:
Талбай нь өдөрт хамгийн багадаа 5 цаг нар үзэхээр байх ёстой бөгөөд шөнийн цагт заавал гэрэлтүүлэгтэй байна.
Хог хаях нэгдсэн цэгээс 100 метрээс багагүй зайд байрлах ёстой.
Аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үед ашиглах хоёроос доошгүй орц, гарцтай байна.
Талбайн 20-оос багагүй хувьд ногоон байгууламж байх шаардлагатай.
Тоглоомын талбайг хүүхдийн насны ангиллаар (балчир 0.6-2 нас, бага 2-5 нас, сургуулийн нас 6-12 нас) тусгаарлаж байгуулах ёстой.
Авто замаас зургаан метрээс бага зайд байрлаж байвал заавал хурд сааруулагч болон анхааруулах тэмдэг тавина.
Харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлаж, талбайг бүрэн камержуулсан байна.
Цахилгааны агаарын шугам, кабель, дулааны шугам, худгийн тагнаас таван метрээс багагүй зайд байрлах ёстой.
Талбайн гадаргуу нь хүүхэд унахад гэмтэхээс сэргийлж хөвсгөр резин, элс, голын хайрга, резин хавтанцар зэрэг цохилт сааруулах материал ашиглана.
Гадаргуу нь хүүхэд тээглэж бүдрэхээргүй тэгш, цэвэрлэхэд хялбар, ус тогтохооргүй байна.
Бетон, асфальт зэрэг хатуу ирмэгтэй, арзгар гадаргуу, мөн хромоор нэвчүүлсэн мод, модны зомгол ашиглахыг хориглоно.
Талбайн орц, гарцан дээр мэдээлэх тэмдэг байрлуулж, тоглоом бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгасан байна.
Асран хамгаалагч хүүхдээ харах боломжтой зайд амрах суудалтай байна.
Талбайд багадаа хоёр ширхэг хогийн савыг байрлуулна.
Зургаан сартайгаас хоёр настай хүүхдийн элсэн тоглоомын хэсэгт заавал нарнаас хамгаалсан сүүдрэвч байна.
Сар бүр хоёроос доошгүй удаа тоглоомын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлнө.



Comments