top of page

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь" хөтөлбөрт бүртгүүлээрэй

Nov 9
1 min read

Updated: Nov 10

УИХ-аас баталсан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-ний 1.2, 1.3-т "Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах" болон "олон талт түншлэлийг хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд хууль тогтоох ажиллагаанд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ" гэж заасан байдаг. Энэхүү стратегийн хүрээнд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгэм, олон нийтийн оролцоог хангах чиглэлд тулгуурлан парламент-иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, нотолгоонд суурилсан бодлого, парламентын хяналт болон хариуцлагыг холбосон байнгын механизм бий болгоход чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөр нь иргэний нийгмийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлгийн түвшинд бус парламентын хууль тогтоох, хяналт тавих, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх үйл явцтай уялдуулах, хүн төвтэй шийдвэр гаргахад ИНБ-уудын дэмжлэгийг тогтмолжуулах ач холбогдолтой юм. Иймд хөтөлбөрийн зорилго, чиглэлтэй санал нэгдэж буй иргэний нийгмийн байгууллагуудыг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Бүртгэл: 2026.11.02-2026.11.12

Сургалт: 2026.11.19-2026.11.20

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2026.11.02-2027.03.31

Хөтөлбөртэй холбоотой тодруулга авах хаяг: ХЗБХ-ны Ажлын алба, Төрийн ордон. Утас: 51-262727

И мэйл хаяг: Baasanjargal.asst@parliament.mn

Бүртгэлийн холбоос:


Comments


bottom of page